2021 оноос хойш Германы мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог (dual) тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхэд манлайлан ажиллаж байна.
Германы хосмог сургалтын системийг Монголын онцлогт тохируулан нэвтрүүлэх зорилготой.
2021 онд байгуулагдсан цагаасаа хойш Германы мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхэд тэргүүлэн оролцож, уг тогтолцоог Монголын онцлогт тохируулахад онцгой анхаарч ажиллаж байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон Боловсрол, шинжлэх ухааны яамтай харилцан ойлголцлын санамж бичиг боловсруулан батлуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Мөн хосмог сургалтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх санамж бичигт МҮХАҮТ-тай гарын үсэг зурсан.
2024 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан Мэргэжлийн болон техникийн хосмог боловсролын менежментийн хороонд орсноор холбооны үүрэг хариуцлага улам өргөжсөн.
Холбоо нь төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, боловсролын салбар болон хувийн хэвшилтэй нягт хамтран ажилладаг. Германы хосмог боловсролын системийг сургалтын арга зүй, материал, ажлын байран дээрх сургагч багш, хөндлөнгийн үнэлгээний стандарт зэрэг бүх бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад цогцоор нэвтрүүлэхийг зорьж байна.
Мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх дөрвөн тулгуур чиглэлээр хамтран ажиллаж байна.
Ур чадвар, Үйлдвэрлэлийн холбоо байгуулагдаж, Германы хосмог тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
ХБНГУ-ын Карлсруэ хотын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимтай (IHK Karlsruhe) түншлэл тогтоосон.
6-р сард Оюу Толгой компанийн уурхайн талбарт анхны хосмог сургалтын үнэлгээг амжилттай зохион байгуулсан.
Сайдын тушаалаар байгуулагдсан хосмог боловсролын менежментийн хороонд багтаж, үүрэг өргөжсөн.
2023 оны 6-р сард Германы мэргэжлийн сургалтын туршлагыг Монголын уул уурхайн салбарт анхлан нэвтрүүлсэн. Энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд ХБНГУ-ын Худалдаа, Аж үйлдвэрийн танхим (IHK) болон Ур чадвар, Үйлдвэрлэлийн холбоо (SIC)-ны гэрчилгээ давхар олгож байна.
Төр, олон улс болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагаа, мэргэжлийн боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Эдгээр хүчин чармайлт нь Монгол Улсын мэргэжлийн боловсрол, ажиллах хүчний хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.
И-мэйл бичих